
Өчигдөр Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар ирэх оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр тус байнгын хорооны зарим гишүүн тухайлахад А.Сүхбат, Х.Болорчулуун нар Тариалан эрхлэлтийг дэмжих сантай холбоотойгоор асуулт, шүүмжлэл өрнүүлсэн. Гэхдээ тэд уг асуудал дээр эрх ашигтай гэдгээ илэрхийлсэн хэрэг байлаа.
А.Сүхбатын хувьд барилддаг байхаасаа л “Гацуурт” компаний бөх гэж явсан нэгэн ба зодог тайлчихаад Л.Чинбаттай хамтарч бөхийн “Олимп” хэмээх сургууль байгуулж байсан билээ. Click To TweetУИХ-ын гишүүн А.Сүхбат “ТЭДС энэ бол хамгийн их хэл ам дагуулдаг сан байгаа. Саяхан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нийт төсөвлөсөн зээлийн 50 хувь нь нэг компаний охин компаниуд аваад явчихдаг юм байна гэж албан ёсоор мэдээлсэн байгаа. Тэгэхээр энэ их хардлага, сэрдлэг дагуулж байгаа энэ ТЭДС-гийн төсвийг ер нь больчихвол яасан юм. Ер нь бол энэ газар тариалангийн салбаырн өрмийг нь бол гурил үйлдвэрлэгчид авчихаж байгаа. Click To TweetТариалан эрхэлнэ, аж ахуй хөтөлнө гэдэг бол маш хүнд. Ган гачиг болдог, цасанд даруулчихдаг гээд хүнд ш дээ” гэлээ. Тэрбээр хамтрагчийнхаа бизнесийг дэмжихгүй нь гэдгээс улбаалаад ТЭДС-д мөнгө хуваарилахыг больчих гэж байна. Бусад тариаланчид тариа тарьж болохгүй юу. Хэн нь зээл аваад хэн нь авч чадалгүй явсаар байх юм бэ гэдгийг энэ гишүүд мэдэх үү. Click To Tweet
Харин УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “ТЭДС дээр бол асуудал байсан өмнөх жилүүдэд. Сангийн сайд бол маш тодорхой энэ сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгээс үндэслээд тийм мэдээлэл хийсэн ш дээ. Тэр бол баримтын дэлгэрэнгүй шалгалт хийсэн дүгнэлтээс гарсан юм. Тийм учраас худлаа, үнэн гэж түүн дээр ярих асуудал бол байхгүй” хэмээж байв.
Гэтэл УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Х.Болорчулуун “Сангийн сайд бол хэлсэн. Нэг компани, түүний охин компани хамаг мөнгийг нь авдаг юм байна гэж хэлж байна лээ. Нийгэмд бас нэг буруу ойлголт яваад байх шиг байна хэвлэл мэдээллээр. Энэ нь “Гацуурт” компанийг хэлээд байх шиг байна. Яг үнэндээ “Гацуурт” компани шиг бас эрсдэл сөрж газар тариалан эрхэлж, хүнсний хангамжийг сайжруулахын төлөө 40, 50 мянган га-д тарьдаг компани Монголд байхгүй Click To Tweet. Монголд техник, технологийн шинэчлэл, газар тариалангийн үйл ажиллагаагаар бол номер нэг компани. Энэ компанийг хэлж байх шиг байна. Буруу ташаа мэдээлэл бас яваад байх шиг байсан тэрэнтэй холбоотой л асуулт асуух шиг боллоо. Ер нь ХАА өөрөө их эрсдэлтэй, тэр тусмаа монголын ХАА бүр их эрсдэлтэй. Төрөөс дэмжлэггүйгээр явахын аргагүй. Манайх битгий хэл тааламжит цаг агаартай бусад орон ч ХАА-гаа дэмжиж явдаг шүү дээ” гэж “Гацуурт”-ыг шууд магтлаа.
Э.Болорчулууны хувьд УИХ-ын БОХХААБХ-ны дарга болсон нь өөрөө маргаантай асуудал. Эрх ашгийн зөрчилтэй, Дорнодод тариа тарьдаг, гурилын үйлдвэртэй энэ нөхрийн хувьд эрх ашиг нэгтэй Л.Чинбатыг ийнхүү өмгөөлөхөөс яахав. Click To TweetХАА тэр тусмаа газар тариалан ашиггүй гэж хэн хэлээд байгаа юм. Тийм бол улс даяар тариа тариад байгаа компаниуд бүгд дампуурахгүй юу. ЕвроАзийн нутагт хамгийн том газар тариалангийн талбайтай гэгддэг “Гацуурт”-ын Л.Чинбат төрөөс дэмжлэггүй л бол тариа ногоогоо ургуулж чадалгүй өөрөө ч, өрөөлийг ч турна гэвэл үлгэр биш үү. Click To Tweet Ингэж эрх ашгийн зөрчилтэй нөхдүүд нийлж аваад ганц компани дэмжихээр улайрч байгааг олон нийт тэр дундаа газар тариалангийн салбарынхан харж л байгаа байх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.