МУИС-ийн дэргэдэх нийтийн эзэмшлийн байранд гал гарчээ

МУИС-ийн II байрны дэргэдэх нийтийн эзэмшлийн байранд гал гарчээ. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, 34 дүгээр орон сууцанд 16.50 минутын орчимд гал гарсан тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын албанд ирээд байна.

Галыг унтраахаар Онцгой байдлын албаны аравдугаар ангийнхан ажиллаж байна. Дөрөвдүгээр давхраас эхлэн гал гарсан гэх дуудлагыг иргэн өгчээ. Одоогоор гал унтраагүй, Онцгой байдлын албаныхан ажиллаж байгаа аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ