• Хүүхэд нь гэрийн даалгавраа ойлгохгүй байсны улмаас ээж нь зүрхний шигдээс болжээ

    Хятадын Sin Chew Daily вебсайтад мэдээлснээр, Хэбэй мужид амьдардаг 36 настай залуу ээж болох Ванг, хүүхдийнхээ боловсролд байнга анхаарлаа хандуулж, оролцохыг хичээдэг байжээ. Орой болгон гурав дугаар ангийн хүүтэйгээ хамт сууж, гэрийн даалгаврыг нь хийлгүүлдэг байв.

    Харин тэр орой хичнээн удаа тайлбарласан ч хүүхэд нь математикийн гэрийн даалгаврын бодлогоо яаж бодохоо ойлгохгүй байсан гэнэ.

    Залуу ээж Вангийн хэлснээр “Би хүүдээ маш олон удаа тайлбарлаж өгсөн боловч, тэр ойлгохгүй хэвээр байсан. Миний уур маш их хүрч, цохиод авмаар санагдсан. Тэр үед бие эвгүйрхэж, зүрх нь дэлсэж, амьсгалж чадахаа больсон. Хурдхан эмнэлэгт очохоор нөхөр лүүгээ залгасан” хэмээжээ.

    Түүнийг үзсэн эмчийн хэлснээр сэтгэл зүйн байдлаас болж зүрхний шигдээс болсон, мөн эмчлүүлээгүй бол дараа нь үхэлд ч хүргэх аюулгүй гэжээ. Мөн “Ийм тохиолдолд нь ихэвчлэн залуу эцэг, эхчүүдэд тохиолддог. Эрүүл бус амьдралын хэв маягаас бус голчлон сэтгэл зүйн байдлаас үүсдэг” гэжээ.

    Болсон явдалтай холбоотойгоор хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхэд сэтгэл санаагаа аль болох тайван байлгахыг эцэг, эхчүүдэд зөвлөж байгаа аж. Нөгөө талаар, сэтгэлийн хөтлөлд хэт автах нь хүүхдэд сурч боловсроход нь дарамт учруулах талтай.

    Эх сурвалж: Chinapress

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ