Эв нэгдэл итгэлцэл бол хөгжлийн үндэс суурь мөн

11-р сарын 4 бол Оросын “Ард түмний эв нэгдлийн өдөр” юм. Мөн өдөр Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Оросын амжилттай хөгжлийн бат бэх үндэс суурь бол нийгмийн эв нэгдэл, энх тайван, үндэстнүүд хоорондын харилцан хүндэтгэсэн, харилцан итгэлцлийг эрхэмлэн нандигнах явдал юм. Сэтгэл санаагаа нэгтгэн, хамтран ажиллавал бэрхшээлийг бүрмөсөн даван туулж чадна” гэжээ.

Оросын ерөнхийлөгчийн сайтын мэдээнд, Путин Кремлийн ордонд болсон “Ард түмний эв нэгдлийн өдөр”-ийн баярын хүлээн авалтын үеэр “Ард түмний эв нэгдлийн өдөр” нь Оросын ард түмэн эх орондоо хязгааргүй хайртайгийн илрэл, Оросын өвөг дээдсийн эр зориг Оросын ард түмнийг эвлэрэн нэгдүүлсэн юм. Энэхүү хүчирхэг эв нэгдлийн үзэл санаа үеийн үед уламжлах болтугай” гэлээ.

2005 оноос ОХУ жил бүрийн 11-р сарын 4-нийг “Ард түмний эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ баярыг 1612 онд Оросын арми Польшийн цэргүүдийг Москвагаас хөөж гаргасан өдрийг тэмдэглэх зорилгоор бий болгосон юм. Энэ үйл явдал 17-р зууны Оросын “замбараагүй эрин үе”-ийг эцэслүүлэхэд тусалж, Оросын ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ