
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэртэй холбогдуулан хэлэлцэх байсан ч хойшиллоо. Учир нь,Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өөр, өөр байр суурийг оруулж ирсэн байна. Click To Tweet
Энэ талаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараас тодруулахад, “өнөөдөр хэлэлцэх ёстой байсан ч хоёр яам өөр, өөр санал ирүүлсэн. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Дан ганц эдийн засагтай холбоотой асуудал биш татвартай холбоотой асуудал учраас Төсвийн байнгын хорооны гишүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан таван гишүүнтэй ажлын хэсэг өнөөдөр амжиж хуралдвал маргааш Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар АМНАТ-ын тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Click To Tweet Хэрэв амжихгүй бол ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Гэхдээ уг асуудлыг ажлын 15 хоногт багтаан хэлэлцэх ёстой.
Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар төсвөө гүйцээх талаас нь зохицуулалт хийхийг хүсэж байгаа бол, УУХҮЯ эдийн засгийг бооимлсон, Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байна гэж үзэж байгаа Click To Tweetучраас уг асуудлыг УИХ-ын дарга Эдийн засгийн байнгын хороон дээрээс татан авч, өөр дээрээ ажлын хэсэг байгуулан шийдвэрлэхээр болсон гэдэг мэдээллийг тус байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.