• Алга болоод байсан нэг тонн жинтэй “Илбийн чулуу” ойдоо буцаад иржээ

    Агаарт ууршсан мэт ул мөргүй алга болсон нэг тонн гаран жинтэй чулуу өмнө нь байсан газраа буцаад иржээ.  Нутгийн иргэд “Илбийн чулуу” гэж нэрлэж заншсан нэг тонн гаруй жинтэй чулуу өнгөрөгч аравдугаар сард АНУ-ын Аризона муж дахь Прескотт ой модноос хулгайд алдагдаад байсан юм.
    Цагаан кварцын судал бүхий тус хар өнгийн чулуу нь нутгийн геологи сонирхогчдод чухал ач холбогдолтой гэж албаныхан мэдээлжээ. Чулуу ийнхүү хулгайд алдагдахад тус газрын байгаль хамгаалагчид гайхширч хоцорчээ. Учир нь бага оврын автомашинтай тэнцэхүйц жинтэй чулууг хөдөлгөхийн тулд хүчтэй тоног, төхөөрөмж шаардлагатай аж.
    Ойн сангийн эрдэс баялгийг ийнхүү зөөвөрлөх нь хууль бус бөгөөд буцааж өгөөгүй тохиолдолд 5000 ам.доллараар торгуулах эсвэл зургаан сарын ял сонсдог хуультай.
    Хулгайд алдан, буцаан олсны дараа тус ой модны байгаль хамгаалагчид чулууг илүү хамгаалалт сайтай байршилд байршуулахаар болжээ.
    Эх сурвалж: Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ