• Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн оролцоогүй бөгөөд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан байв.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсний эцэст байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 11 нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Click To Tweet

    Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Банкны салбарын эрх зүйн орчинг өөрчилж чадлаа. Би бардамнаж байгаа юм биш Click To Tweet. Эдийн засгийн ямар ч салбар ингэж хууль эрхзүйн орчноо өөрчилж чадаагүй юм шүү. Намайг ажлаа авахад гадаад валютын албан нөөц нэг тэрбум орчим доллар байсан энэ өнөөдөр дөрөв дахин нэмэгдэж дөрвөн тэрбум амн.доллар болсон.  Төв банкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөгт 2016 онд хүрч үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй байсан тул сүүлийн 2 жил алдагдал бууруулах чиглэлээр тууштай ажиллан 1.5 их наядаар буурлаа.Өнөөдөр ярих ёстой зүйлийн 10-хан хувийг нь ярьж… Click To Tweet” гэлээ.

    УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдэх юм. Тэрээр маргааш хэвлэлийн бага хурал  хийж нэгдсэн мэдээлэл өгнө гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ