• АТГ-аас ХОМ, тендер, сонгууль зэрэг 5 мэдээллийг нэг дор багтаасан хайлтын системийг танилцууллаа

    АТГ-аас төрийн таван байгууллагын цахим мэдээллийг нэг хйлтын системд багтаасан www.opendatalab.mn сайтыг танилцууллаа.  Нэг хайлтаар  тендер, улсын бүртгэл, ХОМ, уул уурхайн лиценз, сонгуулийн дүн, мэдээлэл зэрэг нийт таван мэдээллийг нэг дор авах боломжтой.

    Тус хайлтын системд дараах 5 эх сурвалжийн мэдээллийг засваргүй, ашиглахад хялбар болгон нэгтгэжээ:

    1. Худалдан авах ажиллагааны цахим хуудас
    2. Улсын бүртгэлийн цахим хуудас
    3. Авлигатай тэмцэх газрын цахим хуудас
    4. Ашигт малтмалын газрын цахим хуудас
    5. Сонгуулийн ерөнхий хороо

    Мэдээлэлтэй иргэд хариуцлагыг шаардаж, эрхээ эдлэх чадвартай болдог. Гэвч үнэн, бодит мэдээллийн эх сурвалж байхгүйн улмаас эдээлэл дутмаг байснаар иргэд төрийн байгууллагын үйлчилгээг бүрэн авч чадахгүй байх тохиолдол бий. Харин төрийн таван байгууллагын мэдээллийг нэг дор нэгтгэж, нээлттэйгээр байршуулснаар иргэд төрийн ажилд хяналт тавих, дүн шинжилгээ хийх боломжтой болж байгаа аж.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ