• Киану Ривз шинэ хайртайгаа олны дунд гарч иржээ

    Холливудын жүжигчин 55 настай Киану Ривз 46 настай зураач Александра Грантыг сонгожээ. Хосууд Лос Анжелес хотод болсон LACMA Art + Film буяны ажиллагаанд хамтдаа иржээ.

    Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ривз Гранттай хэдэн сарын турш харилцаатай байсан боловч үүнээс өмнө тэд романтикаар ингэж гарч ирээгүй байжээ. Хосууд өөрсдөө тайлбар өгөхөөс татгалзсаар байна.

    Тэднийг харилцаагаа хуульчилсан гэсэн цуу яриа тарж байсан боловч энэ мэдээлэл ямар ч байдлаар батлагдаагүй байна.

    Сануулахад, Холливудын жүжигчин Киану Ривз гэрлэж байгаагүй юм. 1990-ээд онд тэрээр жүжигчин Женнифер Саймтэй уулздаг байжээ. 1999 онд охин Аваг төрүүлсэн боловч нялх хүүхэд нь нас баржээ. Хоёр жилийн дараа Женнифер автомашины ослоор нас барсан юм. Ривз хайртай хүнээ охиныхоо булшны ойрхон оршуулсан. Түүнээс хойш тэрээр ганцаараа байх болжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ