МАН: Төсвийн зардлыг 250 тэрбум төгрөгөөр бууруулав

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар 2020 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Бүлгийн хурлын талаар дарга Д.Тогтохсүрэн нь мэдээлэл өглөө.

Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр  УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгүүд гарч хэд хэдэн  хувилбар боловсруулсан. Төсвийн зардлыг  250 тэрбум төгрөгөөр  бууруулж, зарим зардлыг нэмж тооцсоны дотор  ХСҮТ болон томоохон эмнэлгүүдийн төхөөрөмжийг шинэчлэх, хавдрын эрт оношлогоог илрүүлэх чиглэлээр зардлыг тусгасан байна.

Улаанбаатар хотын  хэмжээнд ЕБС-ын зургаан сургуулийг шинээр барих бөгөөд нийслэлээс 319.3 тэрбум төгрөгийг төсөвт  төвлөрүүлэхээр тусгасан. Гэсэн ч нийслэлээс сонгогдсон гишүүд зардлыг бууруулж өгөх хүсэлт тавьжээ.

Ардын намын гишүүд  Элчин сайд нарыг томилох асуудлаар Ерөнхийлөгчөөс оруулсан саналыг бүрэн дэмжсэн бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг чөлөөлвөл 2020 орны төсөвт 1.2 их наяд дутахаар байна гэдэгт байр сууриа нэгтгэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ