• Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх  17 шүүгчийн 15 нь авлигаа хуваан авч буй бичлэг АТГ-ынхны гарт оржээ

    Өнгөрсөн зургадугаар сарын 27-нд Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг  Салхитын мөнгөний ордтой холбогдуулан түдгэлзүүлсэн. АТГ-ынхан шүүгчдийн хэргийг дөрвөн сарын  хугацаанд  шалгаж, зургаан шүүгчид холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ. Дахиад тодорхой шүүгчдийн хэргийг прокурорын хяналтад шилжүүлэх юм байна.

    Эдгээр шүүгчдийг  Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх мэдээлэл тухайн үед цацагдаж байв. Энэ нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдож буй бөгөөд бүрэн эрх нь түдгэлзсэн 15 шүүгчийн авлигаа хувааж байгаа бичлэг нь АТГ-ынхны гарт оржээ. Click To TweetУг бичлэгийг саяхан Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд үзүүлсэн байна.

    Бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчээс нэг нь албан ёсоор уг хэрэгт холбогдолгүй нэр цэвэр гэдгээ илэрхийлсэн билээ.Тиймээс хоёр шүүгч дээрх хэрэгт холбогдолгүй гэдэг үндэслэлээр цагаадах бололтой. Одоогоор нь хэн, хэн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Click To Tweet

    Ерөнхийлөгчийн зарлигаар  дараахь нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа билээ.
    Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
    Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
    Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
    Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
    Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
    Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
    Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
    Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
    Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
    Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
    П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
    С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
    Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
    Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
    С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

    Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
    П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” байгаа юм.

    Эдгээрээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг тухайн үед хэвлэлийн бага хурал хийн нэр цэвэр гэдгээ хэлж байсан билээ. Click To Tweet

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ