
Их Британийн Хөдөлмөрийн намаас хэрвээ бид ялбал 10 жилийн дотор цалингийн хэмжээг бууруулахгүйгээр долоо хоногийн ажлын цагийг 32 цаг болгож бууруулах зорилтыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Сүүдрийн канцлер Жон МакДоннел энэ талаар “Бид амьдрах гэж ажилладаг болохоос ажиллахын тулд амьдардаггүй шүү дээ” хэмээсэн байна.
Эдийн засгийн түүхч Роберт Скиделскийн “Хэрхэн бага ажлын цагтай болох вэ?” судалгааны ажилд үндэслэн ийнхүү долоо хоногийн ажлын цагийг 32 болгохоор амлажээ. Роберт 1930-аад оны үед ирээдүйд долоо хоногийн ажлын цаг 15 болж буурах боломжтой гэсэн таамгийг дэвшүүлж байв.
Их Британи улс дээр тусгайлан авч хийгдсэн судалгаа боловч дэлхийн бүх улсад хэрэгжих боломжтой гэж үзжээ. Бага цагаар ажиллах нь ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж судалгааны тайланд тусгажээ.
Хүмүүс амьдрахын тулд илүү бага цагаар ажиллах хэрэгтэй. Хийх ёстой зүйлдээ илүү бага цаг, харин хийхийг хүссэн зүйлдээ илүү их цагийг зарцуулах нь материаллаг болон оюун санааны хувьд ч эерэг нөлөөтэй.
Франц улс 1998 оноос эхлэн хувийн хэвшлүүдийн долоо хоногийн ажлын цагийг 35-д барих RTT бодлого бүхий ‘Aubry I’ хуулийг хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ мөн адил цалингийн хувь хэмжээг бууруулаагүй бөгөөд томоохон компаниуд 2000 он гэхэд тус бодлогыг бүрэн нэвтрүүлсэн бол харьцангуй жижиг байгууллагууд 2002 онд нэвтрүүлсэн гэдэг. Шинэ хөдөлмөрийн хуулийн гол зорилго нь нэгдүгээрт ажилгүйдлийг бууруулах, хоёрдугаарт ажиллагсдын амьдралыг сайжруулах зорилготой байжээ.
Бага цагаар хөдөлмөр эрхлэх нь эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлдэг агаад ажиллагсдын сэтгэл ханамжийн төвшинг өндөр байлгадаг аж.
Эх сурвалж: absnews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.