Зүүн аймгуудын нутгаар цас орж хүйтэрнэ

2019-11-04
Өнөөдөр өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна. Click To Tweet

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их Нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэйШөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр, шөнөдөө нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгороор 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэлээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд  6-11 метр, нутгийн хойд хэсгээр секундэд секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дарьгангын тал нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч нутгийн хойд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өмнөд хэсгээр 2-7 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр.  Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 7-12 градус дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ