Налайхын замыг өнөөдөр 11:45-т нээнэ

2019-11-04

Нийслэлийн 380 жилийн ойгоор нээх  байсан Налайхын замыг өнөөдөр нээнэ.  Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих ажлыг гүйцэтгэсэн билээ Click To Tweet. Уг хэсгийн замыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хаан, иргэд дээрх чиглэлийн дагуу гаргасан түр замаар зорчиж байсан.  Замын ажил ирэх долдугаар сарын 1-н гэхэд 100 хувь бүрэн дуусах ажээ. Дулааны улирал эхлэхэд дахин дөрвөн сантиметр  асфальтан хучилт нэмж хийх юм байна.

Налайхын замын ажлын хүрээнд:

  • 9 км авто зам,
  • 38 байршилд ус зайлуулах хоолой,
  • 3 байршилд нүхэн гарц,
  • Хөлийн голын 20.75 у/м гүүр,
  • 5 байршилд явган хүний гүүрэн гарц,
  • Явган хүний зам, дугуйн зам баригдахаас 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлууд бүрэн дуусжээ.

Авто замын ажлын хүрээнд 85,730 м3 хөрс хуулалтын ажил, 205,800 м3 ухмалын ажил, 568,538 м3 далангийн дүүргэлт, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальтан хучилт хийгдэж, 19 км тусгаарлах хашлага суурилуулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ