
Энэ сард хоёр өдөр дараалан бүх нийтээр амрах өдөр тохиож байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр бол 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна. Бүх нийтээр амрах эдгээр өдрүүд нь мягмар, лхагва гарагт таарч буй юм. Click To Tweet
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дээрх хоёр өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасан байна.
Уг хуулийн:
- 1.1.“нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэнэдэг өдрийг хэлнэ.
- 1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1. /Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
- 1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26. /Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/ хэмээн заасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.