• Трампад итгэл үл хүлээлгэх мөрдөн байцаалт хийх шийдвэрийг баталжээ

    2019-11-01

    АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дэмжсэн 232, татгалзсан 196 саналын дүнгээр Трампад итгэл үл хүлээлгэх мөрдөн байцаалт хийх шийдвэрийг баталлаа. Төлөөлөгчдийн танхим итгэл үл хүлээлгэх мөрдөн байцаалтын талаар анх удаагаа санал оруулж буй нь энэ юм.

    Санал оруулалтын үр дүн нам бүлгийн харьяаллаас шалтгаалж, Бүгд найрамдах намын гишүүдээс дэмжсэн санал өгсөн хүн үгүй, харин Ардчилсан намаас 2 хүн татгалзсан санал өгчээ.

    АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси 9-р сарын 24-нд Трампад итгэл үлхүлээлгэх мөрдөн байцаалт хийхийг зарлажээ. 7-р сард Трамп Украины ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярихдаа Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Байден болон түүний хүүг шалгахыг Украины талаас шаардсан гэсэн тагнуулын мэдээлэл авсны улмаас Трампыг шалгахаар болсон юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ