Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамыг өнөөдөр нээнэ

2019-11-01

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замыг шинэчилж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор иргэд  өнгөрсөн хугацаанд түр замаар зорчиж байсан юм. Тиймээс өнөөдөр дээрх чиглэлийн 204 км замын зорчих хэсгийг аюулгүй болгож хөдөлгөөнийг нээж байна. Click To Tweet

Ингэснээр  иргэд түр замаар зорчихгүй гэсэн үг юм. Тодруулбал, Ингэхдээ Шарын, Хустайн, Тахилт зэрэг давааг 5-7 метр ухаж намсган хайрган хучилт хийж, иргэдийг зорчход аюулгүй болгожээ. Харин дулааны улирал эхлэхээр буюу хавар хоёр эгнээ хуучин замаа шинэчлэх ажил үргэлжлэх юм байна.

Үндсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын тэмдэг, тэмдэглэгээг сайтар тавьсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ