• Г.Занданшатар:ҮХЦ-ийн дарга зүй бус үйлдэл гаргасан бол хариуцлага тооцно

    УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-д сайтуулагдсан асуудлаар тайлбар өгсөн юм. Тэрээр,   “Цахим  орчинд энэ тухай мэдээлэл гарсан.  Бид ҮХЦ-тэй холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн.  Тэдний зүгээс Цэцийн дарга ямар нэгэн зүй бус  үйлдэл гаргаагүй.  Харин түүний ард  сууж явсан хүн  асуудалд орсон.   Энэ асуудалд үл ойлголцол үүссэн гэж ойлгосон.  Гэхдээ хэргийг шалгаж байна.  Тухайн хүн ирээд албан ёсны мэдээлэл хийх байх. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дарга ийм үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээлгэнэ” гэв.

    Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нь өчигдөр 17.00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчихдоо  20 настай онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан үндэслэлээр тус улсын хуулийн байгууллага түр саатуулаг, сулласан билээ.

    Харин Үндсэн Хуулийн Цэцээс нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно.

    Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь  үнэн бодит байдалд огт нийцэхгүй болохыг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна  гэх мэдэгдлийг гаргасан. Д.Одбаяр дарга онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн эсэхийг Солонгосын хууль хяналтын байгууллага нь нягталж тогтоох биз ээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ