“Гацуурт”ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардлаа

2019-11-01

Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгтийн гуравдугаар багийн  малчид өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд “Гацуурт”ХХК-ийн ашиглалтын тусгай линцензийг цуцлуулахыг хүсэж буйгаа энэ үеэр Ерөнхий сайдад уламжилсан юм. Click To Tweet

Тус сумын иргэд нутаг орноо ухуулахгүй гэж 2017 оноос хойш өнөөг хүртэл тэмцэж байгаа. Click To TweetӨнөөдрийн байдлаар “Гацуурт” ХХК-ийн  тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн нэрээр туслан гүйцэтгэгч компаниуд кэмпээ барьж, тоног төхөөрөмжөө суурилуулаад эхэлсэн байна. Хэрэв Үнэгтийн багийн нутаг дэвсгэрт дээрх компани үйл ажиллагаагаа явуулаад эхэлбэл малчид ундны усгүй болох цаашлаад мал бэлчээрлэх газаргүй болох аюул нүүрлэхэд ойрхон байгаа ажээ. Click To Tweet

Гуравдугаар багийн Засаг дарга Батсайхан: “Бид “Гацуурт” ХХК-ийн 011917 дугаартай ашиглалтын лицензийг цуцлуулах зорилготой энд ирсэн. Тэмцлийн үйл ажиллагааг хоёр жил явуулж байна. Нутгийн иргэд уг лицензийг цуцлуулахаар 2017 оноос өнөөдрийг хүртэл тэмцсэн. Хэвлэлийн бага хурал хийсний дараа намжсан ч энэ жилээс дахиад л асуудал тулгарлаа. Манай нутаг руу дайрч байгаагаас бид өдөр шөнөгүй тэмцэж байна. Уурхайн үйл ажиллагааг таслан зогсоохын тулд бид багагүй хугацаанд тэмцлийн үйл ажиллагааг явуулсаар байна” гэсэн юм.

Үнэгт гуравдугаар багийн малчин: Аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа хэтэрч байна. Бөөн цагаан нуур ширгэх, татрах аюулд учраад байна. Уул уурхайгаас болоод манай аймгийн урд хэсэг Дөмөнтийн нуруу,Далтын нурууг улаан шороогоор нь эргүүлээд дуусгасан. Одоо хойд талын голтой хэсэг рүү орох гэж байна. Нутгийн иргэд нойргүйдэж хонож байна. 70 гарсан хөгшид нутаг орноо хамгаалан  шөнө манаанд хонож байна. Тэгэхгүй бол хэзээ мөдгүй ухах гээд байна шүү дээ.

Үнэгт гуравдугаар багийн иргэдийн хурлын дарга: Ундрах устай, урсах голтой, ургах үндэстэй байгаа дээр нь бид хандах ёстой газарт нь хандаж шийдвэр гаргуулахаар шийдсэн. Click To TweetОдоо цаашид арга хэмжээ авч чадахгүй бол нутгийн иргэдийн мэдэлд өгөөч гэж хүсч байна. Таван ханатай гэрээ барих газаргүй боллоо гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ