Орхон аймагт 14 төрийн албан хаагч бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр  ял шийтгэл авчээ

2019-11-01

Орхон аймгийн Прокурорын газраас гуравдугаар улирлын байдлаарх гэмт хэргийн дүн мэдээг албан ёсоор танилцуулжээ.  Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнх хувийг өмчийн эсрэг буюу хулгайлах гэмт хэрэг эзэлсэн байна. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 45 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бүрдүүлж, уг гэмт хэрэгт холбогдсон 14 төрийн албан хаагчид шүүхээс ял шийтгэл оногдуулжээ . Харин Мөрдөн байцаалтын явцад энэ төрлийн 17 хэрэгт 17 төрийн албан хаагч холбогдсон байна.

Үүний ес  нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэрэг байжээ.  Шүүхээс хуулийн хүрээнд дээрх есөн хүнд тус бүрт нь 450-500 мянган төгрөгөөр торгох ял оноосон гэдгийг прокурорын газраас мэдээллээ.

Шүүхээр шийдвэрлэгдэж ял шийтгэл авсан 14 төрийн албан хаагчийн 13 нь төрийн үйлчилгээний албан хаагч байсан бол нэг нь төрийн захиргааны албан хаагч ажээ. Дээрх байдлаас үүдэж байгууллагын удирдлагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах мэдэгдлийг прокурорын байгууллагаас хүргүүлсэн байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ