ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч бүсгүйд “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр баривчлагджээ

2019-11-01

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон  түүнтэй хамт явсан А нар Өмнөд Солонгос руу явахдаа зорчиж явахдаа нисэх онгоцны багийн ажилчдад бэлгийн дарамт үзүүлж, зүй бус авирласан тул Инчеоны олон улсын нисэх онгоцны  буудал дээрээс тус улсад баривчлагджээ.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон А нар аравдугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа 20 орчим насны онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн биед гар хүрч,  бэлгийн халдлага үйлдсэн хэргээр баривчлагдан саатуулагджээ.

52 настай Д.Одбаяр нь үйлчлэгч бүсгүйн өгзгөнд хүрсэн бол харин 42 настай А нь мөр дээр нь гараа тавьжээ. Энэ тухай онгоцны багийн ажилчид цагдаад мэдэгдэж,  буусан даруйд нь Инчеон хотын олон улсын нисэх буудлын Терминал-2 дээрээс баривчилжээ.

Солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын газраас холбогдох хүмүүс очиж, Д.Одбаяр болон А нарыг  Венийн хэлэлцээрийн дагуу түр суллуулж авчээ. Хэдий ийнхүү түр суллагдсан ч Солонгосын цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэж, байцаах аж.

Харин энэ үед ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Индонезийн, Бали хотноо аяллаа үргэлжлүүлж байна.

 

Эх сурвалж: news.chosun

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ