
Дайны дараах хоол, хүнсний хомсдолын үед Японы иргэн Момофүкү Андо анхны бэлэн гоймонг бүтээжээ. Хүнсний хомсдол нүүрлээд байсан Япон улсын Эрүүл мэндийн яамнаас иргэдээ үр тариагаар хийгдсэн АНУ-ын импортын талх итгэхийг ятгаж байсан гэдэг. Тэр үед Андо өөртөө “Хүн хоолоор хомсдохгүй байх үед дэлхийн энх тайван ирнэ” хэмээн итгүүлж, идэхэд амар бөгөөд олноор үйлдвэрлэх боломжтой бэлэн гоймонг зохион бүтээх ажилдаа оржээ.
1958 оны наймдугаар сард олон туршилт, бүтэлгүйтлийн эцэст анхны бэлэн гоймонгоо 35 иен буюу одооныхоор таван ам.доллараар худалдаанд гаргажээ.
Хэдий өндөр үнэтэй байсан боловч худалдан авалт тогтмол өсч байв.
Гурил, давсны найрлагатай гоймонгийн түүхий эдийг өндөр температурт шатаан, хатаах процессоор анхны бэлэн гоймон бүтэж байв. Харин 1971 онд Момофүкү аягатай бэлэн гоймонгийн загварыг гаргаснаар дэлхий даяарх бэлэн гоймонгийн хэрэглээний эхлэл тавигдсан гэж хэлж болох юм.
Дэлхий дээр өдөрт 103 тэрбум ширхэг бэлэн гоймон худалдаалагдаж байна. Click To TweetЭх сурвалж:bbc
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Here you can find 24774 more Info to that Topic: gereg.mn/news/35094 […]
… [Trackback]
[…] Here you will find 98676 more Info to that Topic: gereg.mn/news/35094 […]