
Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Айда” дуурийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ сарын 2,3-нд тоглохоор бэлтгэл хангаж эхэлжээ. “Аида” дуурийг Ж.Верди 1871 онд Египетийн хааны хүсэлтээр шинэхэн дуурийн театрын нээлтэд зориулан бичжээ.
“Аида” дуурийн зохиол нь түүхийн бодит үйл явдал дээр үндэслэгдсэн хэмээн цомнол зохиогч Мариетт өөрөө баталсан байдаг ч энэхүү үйл явдлыг чухам хэзээ болж өнгөрснийг мэдээлээгүй бөгөөд “Фараоны үеийн түүх” хэмээн тэрээр тодотгосон байна.
Фараоны хаанчлал МЭӨ 5004 оноос МЭӨ 381 он хүртэлсэн үргэлжилсэн гэхээр энэ цаг үеийн үйл явдлыг харуулж, үзэгчид цагийг эзэлсэн фараонууд, тэдний их эзэнт гүрний тухай төсөөллийг энэ дууриас авдаг юм. Click To TweetЕгипет Этиопуудын мөргөлдөөний түүхийн үеийн нэгээхэн хэсгийн тухай үйл явдлыг харуулсан аж. Цэрэгжүүлсэн дэг жаягтай Египетийн агааргүй мэт орон зай, гавалж гинжилсэн хуягт цац суварга (пирамид), нэг маягийн хувцас өмсгөл бүхий газар зүйн хязгаар нутагт болж буй эмгэнэлт хайр сэтгэл, гурван хүчтэй авьяаслаг залуу хүмүүсийн нэгдэл, сүйрлийн тухай өгүүлэх энэхүү дуурь нь том хэмжээний 4 бүлэг, 7 үзэгдэлтэй бөгөөд олныг хамарсан үзэгдлүүд, мөн балетыг оруулсан нь гадна шинжээрээ Францын том дуурьтай төстэй. Үндсэн хэв маяг (жанр) нь гол дүрүүдийн дотоод ертөнцийн догдлол, шаналлыг нээн харуулсан сэтгэл зүйн драм. Хүн төрөлхтний гол үзэл санаа болох эх нутгаа гэсэн сэтгэлтэй зэрэгцсэн хайрын дурлалт сэтгэл, түрэмгийллийн эсрэг зөрчилдөөнөөс гадна шударга ёс, энэрэнгүй үзлийн бат итгэлийг багтаан хамруулжээ.
1871 оны зул сарын өмнөх өдөр Каирын театрт анх тавигдсан “Аида” амжилт олж, тэр цагаас хойш дэлхийн дахины сонгодог театр бүрийн урын санд заавал ордог гайхамшигт дуурь болжээ Click To Tweet. Тэр ч утгаараа “Аида” дуурь нь өнөөдрийг хүртэл симфони хөгжмийн жинхэнэ “эрдэнэс”-ийн нэг хэвээр үлдсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.