Уул уурхайн компаниудад үйлчилсэн Үндсэн хуулийн бүрэлдэхүүн

Үндсэн Хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаас Ашигт малталын тухай хуулийн 47 дугаар зүйлийн заалтууд буюу тус хуулийн хамгийн чухал заалтуудад хориг тавьсан нь Засгийн газар тэр дундаа Сангийн яамыг түргэн авахуулаад байна. Учир нь ирэх 2020 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа, хоёр долоо хоногт багтаан батлах ёстой болж цаг хугацаа давчуу болоод байхад ҮХЦ ийм шийдвэр гаргасан нь маш их хардлага сэрдлэгэ төрүүлж байгаа хэрэг юм.

Тэгвэл Цэцийн энэхүү шийдвэр Сангийн сайдыг “ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүргэж, ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болгосон. Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болголоо. Ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан зэрэг өрийг нь дарж, хуримтлал бий болгож байсан, мөнгө цуглуулж байсан монголын ирээдүйд хэрэгтэй сангууд бүгд будаа болж байна. Монголыг хорлож сэтгэл нь цаддаггүй, үг үйлдэл нь алхам тутамдаа зөрсөн хэдэн хулгайч, гар хөл болсон хөлсний хэдэн юмаа аваад зайлаад өгдөггүй юм байх даа” хэмээхэд хүргэсэн

Сангийн сайд ингэж хэлээд ч зогсолгүй нэн яаралтай дэгээр уг хүчингүй болсон заалтуудыг орлох Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсоийг санаачлаад байна.

Ийнхүү уул уурхайн компаниудад үйлчилж Ашигт малтмалын хуулийн заалтуудыг хүчингүй болгосон Цэцийн гишүүд хэн бэ.

Үндсэн хуулийн Цэц нь 9 гишүүнтэй. Тэлгээрийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүх 3, 3-аар нь санал болгон УИХ-аар томилуулдаг. Одоо Цэцэд  Ерөнхийлөгчийн санал болгосноор томилогдон ажиллаж буй Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нар бий. Мөн УИХ-аас санал болгон томилуулсан Д.Одбаяр, Ш.Солонго, Г.Баясгалан нар ажилладаг.

Улсын Дээд шүүхээс томилуулсан Н.Чинбат, Д.Солонго, Ш.Цогтоо нар бас ажиллаж байна.

УИХ-ын гишүүн асан Д.Одбаяр Үндсэн хуулийн Цэцийн даргын албыг хашиж буй. Комсомолын дээд сургуульд сурч байгаад хөөгдөж байсан гэдэг  ч 2000-аад онд карьер амжилттай хөөсөн нэгэн. Хуульзүйн сайд, УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга ч байв.

ҮХЦ-ийн гишүүн Н.Чинбатын хувьд хуулийн байгууллагууд тэр дундаа шүүхэд насаараа ажилласан нэгэн.

ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго нь МУИС-ийн хуулийн салбараас төрөн гарсан хуульзүйн эрдэмтэн.

ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо АН-ын гишүүн хуулийн байгууллагууд болон Иргэний нисэхэд ажиллаж байсан..

ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж 1996-2015 он хүртэл Төрийн өмчийн хорооны дарга, газрын даргаар ажиллаж байсан бөгөөд эдгээр албан тушаалууд бол хуулийн мэргэжлийн ажил огт биш. 20 шахам жил төрийн албанд ажилласан мөртлөө хэдэн тэрбум төгрөг бүхий хөрөнгөтэй, үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэггүй байсан, мөн шударга явагдсан эсэх нь эргэлзээтэй өмч хувьчлалуудыг явуулахад шууд болон шууд бусаар оролцсон гэж хэвлэлээр бичигддэг.

ҮХЦ-ийн гишүүн Г.Туулхүү Гаалийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллаж байсан тухай мэдээ байна.

ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэр нь эрхзүйч мэргэжилтэй ч мөн л мэргэжлийн ажил хийж байгаагүй. Ихэнх хугацаандаа бизнес хийж байсан хүн юм билээ. Ардчилалд шилжсэн 28 жилийн 21 жилд нь хувийн компанид захирал, 3 жилд нь аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байсан.

ҮХЦ-ийн гишүүн Ш.Солонгын хувьд эрх зүйч бөгөөд насаараа Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тэр дундаа хуулийн хэлтэст ажиллаж байсан.

ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалангийн хувьд Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг гурван ч удаа хашсан. Тэрээр урьд нь Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, зөвлөх байсан.

Ийм л хүмүүс Цэцийн гишүүнээр сууж байгаа ба тэднийг уул уурхайн компаниудын лоббид орсон гэж хардаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ