• Дэлхийн хамгийн урт могойнд ороогдон нас барсан байжээ

    36 настай Лаура Харстыг хүзүүгээр нь 2.5 метрийн урттай могой ороосон байдалтайгаар нас барсан байхад нь олжээ.

    Хүзүүгээр нь ороосон байсан могойг зүүн өмнөд Азид нутагладаг питон төрлийн могой гэж тогтоосон бөгөөд дэлхийн хамгийн урт могойн зүйлд тоооцогддог байна.

    Лаура Харстыг мэдээгүй болсон байдалтай АНУ-ын Индиана мужийн Бентон дүүрэг дэх байшингаас олсны дараа түргэн тусламж руу залгасан даруйд ирж, эмнэлгийн тусламж үзүүлэх гэсэн боловч оройтсон байжээ. Эмэгтэйн цогцос олдсон байшин нь тус дүүргийн Цагдаагийн даргын эзэмшилд байдаг бөгөөд тэнд  нийт 140 могойг тэжээн, асардаг байжээ. Тэдний 20 нь Харстын эзэмшлийнх байсан бөгөөд долоо хоногт хоёр удаа ирж, эргэдэг байв. Байшингийн эзэн болох Цагдаагийн дарга Доналд Мунсон эмэгтэйн үхлийг санамсаргүй осол байсан гэжээ.
     Эмэгтэйн нас баралтын шалтгаан задлан шинжилгээ хийсний дараа тодорхой болно гэжээ.
    Эх сурвалж: cnn
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ