Налайхын замыг ирэх даваа гаригт нээнэ

2019-11-01

Налайхын замыг нийслэл хот үүсэн байгуулагдсаны ойгоор нээх байсан ч түр хойшлогдон ирэх даваа гаригт нээхээр болсон. Click To TweetӨнөөдрийн байдлаар замын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногт цаг агаа хүйтэрсэнтэй холбоотойгоор асфальт, бетон цутгах зэрэг ажил зогссон байна. Замын ажил 100 хувь ирэх оны долдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусгах ажээ. Дулааны улирал эхлэхэд дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх юм байна. Click To Tweet Мөн явган хүн, дугуйн зам гаргах ажээ. Одоогоор гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээний ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулж байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ