Роналдугийн хүү “Ювентус”-ын хүүхдийн багийн төлөө 28 тоглолтод 58 гоол оруулжээ

Португалийн алдарт довтлогч Криштиану Роналдугийн хүү “Ювентус” (U-9) –насны ангилалд тоглож гайхалтай улирлыг өнгөрөөж байна. Тэрээр 28 тоглолтод 58 гоол оруулж, 18 оновчтой дамжуулалт хийсэн гэж Twitter FootballTalentScout мэдээлэв.

Дебют тоглолтын үеэр тэрбээр покер хийжээ. Эдгээр тоглолтын нэгэнд тэрбээр долоон гоол оруулсан байна. Роналду өмнө нь хүү нь мэргэжлийн хөлбөмбөгчин болвол баяртай байх болно гэж хэлж байсан юм.

34 настай Роналду таван удаа шилдэг хөлбөмбөгчний “Алтан бөмбөг” хүртсэн юм. Өмнө нь Португал эр “Реал Мадрид”, “Манчестер Юнайтед”, “Спортинг” багуудад тоглож байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ