Шүүх Оросын тэрбумтан Грудининыг нэг тэрбум гаруй рублиэр торгожээ

Москва мужийн Арбитрын шүүх Москва хотын ойролцоох Лениний нэрэмжит фермийн хувьцаа эзэмшигчдээс захирал Павел Грудининий эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж, 1 тэрбум гаруй рублиэр торгожээ. Энэ тухай РИА Новости мэдээлэв.

“Грудининээр нэхэмжлэгчдэд 1 тэрбум 66 сая 219 мянган рублийг нөхөн төлүүлэхээр боллоо” гэж шүүгч уг шийдвэрээ зарлажээ. Үүнээс гадна түүнээс 104 мянган рублийн улсын татвар хураасан байна.

Фермийн хувьцаа эзэмшигчид 1.1 тэрбум рублийн бодит хохирол, 1 тэрбум рублийн алдагдлыг нөхөн авахыг шаардаж байжээ.

Тэдний бодлоор, хохирол нь “ТТ девелопмент ХХК”-ийн 2008 оны хувьцааны зах зээлийн үнэлгээтэй ойролцоогоор 1,1 тэрбум рублийн үнэ бүхий хоёр фермийн газрын 48 хувийг 29 сая рублийн нэрлэсэн үнээр төлөхөд оруулсан аж.

2018 онд гурван шатны арбитрын шүүх, Улсын дээд шүүх уг хэлцлийг хууль бус гэж хүлээн зөвшөөрчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ