Хятадуудыг орогнуулсан дөрвөн буудлын гурав нь зөвшөөрөлгүй байжээ

Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 гаруй хятад иргэд цахим мөрийтэй тоглоомын хууль бус бизнес хийсэн тухай хэргийг ЦЕГ, ТЕГ харьяаллын дагуу шалгаж байгаа. 

Энэхүү хэргийг хуулийн байгууллагууд өнгөрөгч наймдугаар сараас гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шалгаж, хянаж байжээ. Энэ хугацаанд хууль хяналтын байгууллагууд дээрх хэргийн хэргийн бүтэц, тархалт, гадна, дотнын хамсаатан зэргийг судалж байсан бололтой.

Тусгай ажиллагааны хүрээнд тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютер, 10 мянган утсыг хураан авсан. Одоогийн байдлаар энэ хэрэгт Монгол улсын нэг, БНХАУ-н дөрвөн иргэн зохион байгуулсан нь тогтоогдсон.

ЦЕГ дарга С.Баатаржавын мэдээлснээр тус хууль бус үйл ажиллагааг зохион байгуулсан, орон байр, эд зүйлсээр хангасан үндэслэлээр дөрвөн буудал, үүрэн холбооны операторууд хуулийн этгээдийг лавшруулан шалгахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр ямар бүртгэлээр тухайн дугааруудыг авсан, хэрхэн ашиглаж байсан нь мөрдлөгийн явцад тодорхой болно гэлээ.

Дээрх иргэдийг байрлуулж байсан дөрвөн буудлын гурав нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан талаар Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ