“БИ МОНГОЛ ХҮҮХЭД” шилдэг концерт шалгаруулах уралдаан боллоо

2019-10-30

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой мөн Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” шилдэг концерт шалгаруулах уралдааныг зохион байгууллаа.

Энэхүү уралдааныг зохион байгуулсанаар хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох, хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх зорилготой юм.

Долоо дахь жилдээ зохион байгуулж буй уг наадам нь энэ жилээс хэлбэрээ өөрчлөн шилдэг  концерт хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Наадамд 12 төвөөс нийт 360 гаруй  авяаслаг хүүхэд багачууд оролцож байна.

Уралдаанд, Монголын Сос хүүхдийн хотхон, Өнөр бүл , Гэрэл төв, Манай гэр, Цөлийн сарнай, Манаа, Бадамлянхуя төв, Хүүхэд Залуучуудын Сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, Монголын Хүүхдийн сан, Кристина ноблийн хүүхдийн сан Нархан төв, Донбоско төв, Донбоско, Вербист төвүүдээс хүүхдүүдийнхээ авъяас чадварыг гайхуулан бишрүүлэхээр оролцлоо. Наадамд 12 төвөөс нийт 360 гаруй авяаслаг хүүхэд багачууд оролцож авъяас Уралдааныг МУГЖ, Соёл Урлагийн Их сургуулийн тайзны тэнхимийн багш, профессор Л.Чаминчулуун, СТА кино найруулагч Л.Ариунболд, СТА бүжигчин Н.Хунтогос нар шүүсэн юм.

ТЭРГҮҮН БАЙР-Монголын Сос хүүхдийн хотхон
ДЭД БАЙР – Вербист төв
ГУРАВДУГААР БАЙР – Гэрэл төв
ТУСГАЙ БАЙР-Кристина ноблийн хүүхдийн сан Нархан төв
ТУСГАЙ БАЙР- Цөлийн сарнай төвүүд тус тус байр эзэллээ.
Уралдаанд оролцсон нийт хүүхэд, багачууддаа аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ах, эгч нараас нь хүслээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ