“Таван толгой түлш” ХХК-д гал гарсны улмаас зогсолт хийжээ

2019-10-31

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн байранд гал гарсан дуудлага 30-ны өдрийн 19.15 цагт  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 8 км замыг туулан, 19.25 цагт очиж, 1 цаг 40 минут ажиллаж  галыг унтраасан байна. Галын улмаас гурван тонн шахмал түлш шатсан гэх мэдээллийг тус үйлдвэрийн дарга М.Ганбаатар үгүйсгэлээ. Click To TweetТэрээр, “Гурван тонн түлш шатаагүй. Харин үйлдвэр гурван цагийн турш түр зогсолт хийсэн” гэлээ.

Тус үйлдвэр зургаан шугам ажиллуулахаар тоног төхөөрөмж суурилуулах, угсрах ажлыг хийж байгаатай холбоотойгоор тоног төхөөрөмжөөс гал алдсан гэх дүгнэлт гараад байгаа аж. Click To TweetҮйлдвэрийн 2 дугаар шугамын 2 дугаар хатаах хэсэгт гал гарсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ