Алга болсон оюутны цогцсыг Ховд голоос олжээ

2019-10-31

Энэ сарын 23-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон 23 настай эмэгтэйн цогцсыг өчигдөр Ховд голоос олжээ. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын харьяат иргэн Л энэ сарын 23-ны өдөр ахынхаа гэрээс 07:00 цагт гараад сураггүй болсон тул мөн өдрөөс тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилжээ. Click To Tweet

Эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт 10.25-ны өдрийн 15:24 цагт ирүүлсэн байна. Click To Tweet

Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 15 иргэн, нийт 27 хүн, 8 техник хэрэгсэлтэй 10.29-ний өдрийн 11:10 цагаас 19:30 цаг хүртэл “Соёмбот-Уул”-аас “Их булангийн-Арал” гэдэг газар хүртэл 4 км-т усаар, “Ховд” голын 2-3 метрийн гүнд 4 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Эрэн хайх ажиллагааг 10.30-ны өдрийн 11:00 цагаас дахин эхлүүлж 13:40 цагт Ховд голоос сураггүй болсон иргэний цогцсыг олж аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ