
Хөдөлмөрийн үндэсний намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийг өргөсөн тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандсан. Уг мэдээллийг Үндсэн хуулийн Цэцээс үндэслэлгүй хэмээн буцаасан тул ХҮН-ынхан дахин Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдаанд гомдол гаргаж байгаагаа өнөөдөр мэдээллээ. Click To Tweet
Өнгөрсөн есдүгээр сард гаргасан тэдний гомдлыг энэ сарын 25-ны өдөр үндэслэлгүй хэмээн буцаасан тул ийнхүү өнөөдөр гомдол гаргаж байгаа талаараа мэдээлсэн юм.
ХҮН-ын зүгээс Үндсэн хуулийн Цэц дураараа биш дүрмээрээ ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Click To Tweet
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.