Чили улс АПЕК, НҮБ-ын хоёр хурлыг зохион байгуулахаа больсноо мэдэгдлээ

2019-10-31

Чилийн ерөнхийлөгч Себастиан Пинера өчигдөр телевизээр хэлсэн үгэндээ “Чилийн засгийн газар энэ оны 11, 12-р сард хийхээр товлоод байсан АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалт, НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн их хурлыг зохион байгуулахаа больж, эхлээд дотоодын нөхцөл байдлаа шийдвэрлэх болсноо мэдэгдэж байна” гэжээ.

Тэрбээр “Сүүлийн хоёр долоо хоногт Чилийн дотоодын байдал хүндрээд байна. Одоогоор засгийн газар, нийгмийн дэг журмыг сэргээж, иргэдийн аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хангах ажлыг тэргүүнд тавьж, нийгмийн шинэ хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг бодолцон, засгийн газар энэ хэцүү шийдвэрийг гаргалаа” гэсэн байна.

Энэ сарын дундуур Чилийн нийслэл Сантьяго хотод нийтийн тээврийн үнэ нэмэгдсэнээс болж эсэргүүцлийн олон үйл ажиллагаа болсон юм. Пинера 19-ний өглөө Сантьяго хотод онц байдал зарлаж, мөн өдөр цэргийнхэн Сантьяго хотод хөл хорихоо мэдэгдсэн юм. Чилийн 16 том бүсийн 15 бүсэд онц байдал тогтоогоод байна. Харин улсын хэмжээнд зарласан онц байдлыг 28-ны 00 цагт цуцалжээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ