“Ирээдүйн өв сан”-д уул уурхайгаас орох ёстой  792  тэрбум төгрөг хуримтлагдах боломжгүй болж байна

2019-10-31

Үндсэн хуулийн Цэцийн их суудал өчигдрийн хуралдаанаараа  Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан. Ингэснээр уул уурхайн ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төвлөрүүлэх байсан төлбөр цуцлагдах, төсөөлж байсан тоо өөрчлөгдөх байдал үүсээд байна. Click To Tweet

Тодруулбал, улсын төсөв 1.3 их наяд төгрөгөөр татарч, “Ирээдэйн өв сан”-д уул уурхайтай холбоотой ямар ч хуримтлал орохгүй гэсэн үг. Click To Tweet

Уг сан нь эрдэс баялгаас бий болсон орлогын тодорхой хэсгийг ирээдүй хойч үедээ зориулан хагалдаг сан юм. Өнгөрсөн оны 2019 оны төсвийн орлогын нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр  тус  санд 255.9 тэрбум төгрөгийг хадгалжээ.

Мөн уул уурхайн салбарын орлогоос 739 тэрбум төгрөг олж нийт төсвийн 59 хувийг бүрдүүлсэн гэх тайланг энэ оны нэгдүгээр улирлын төсвийн орлогын гүйцэтгэлийн тайлангаас харж болохоор байна. Эдийн засаг сайжирхад гол нөлөөлсөн зүйл нь яахын аргагүй уул уурхайн салбар гэдгийг ч тодотгосон байна.

Тэгвэл 2020 оны төсөвт “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 792 тэрбум төгрөгийг ирээдүй хойчдоо хадгална гэж тусгасан нь Цэцийн шийдвэрээс хамааран боломжгүй Click To Tweetболох  нөхцөл байдал үүслээ

2020 оны төсвийн төсөөлөлд уул уурхайн салбарын орлого 2019 оны батлагдсан дүнгээс 194.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт 3.2 их наяд төгрөгт хүрэхээр тооцон, төсвийн нийт орлогын 24.8 хувийг бүрдүүлнэ гэж үзсэн ч мөрөөдөл болж үлдэхэд ойрхон байна.

Тиймээс  2020 төсвийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед Үндсэн хуулийн Цэц ийм шийдвэр гаргасныг буруутгаж  байгаа хүмүүс олон байна.  Үндсэн хуулийн Цэцийн шийвэр эцсийнх байдаг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн зарим нэг заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр гарсан. Уг шийдвэрийг хууль зөрчөөгүйг нотлох субьект нь Сангийн яам юм. Click To Tweet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ