• Б.Батзориг нарын долоон хүний ЖДҮ-гийн хэрэг шүүхэд шилжжээ

    2019-10-31

    Авлигатай тэмцэх газар өнгөрсөн оноос эхэлж ЖДҮХС-аас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр бүхий гишүүдэд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

    Прокурорын байгууллагаас энэ тухай мэдээлэхдээ “ХХААХҮЯ-ны болон тус яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийг 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн” гэлээ.

    Өнгөрсөн есдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг толгойлж явсан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын 13 биш долоон хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан аж.

    2019 оны аравдугаар сарын 1-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Одоогоор шүүх хурлын тов зарлагдахыг хүлээсэн байдалтай байгаа гэнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ