
Үйлдвэрийн 2 дугаар шугамын 2 дугаар хатаах хэсэгт шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 19:15 цагт онцгой байдлын байгууллагаа хүлээн авч, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19:25 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан байна.
Энэ талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болох хэвлэлийн хурлын үеэр НОБГ-аас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.