• Месси сүүлийн таван жилд торгуулийн цохилтоор Европын шилдэг 5 лигийн багуудаас илүү оноо авлаа

    2019-10-31

    Испанийн аварга шалгаруулах тэмцээний 11-р тойрогт “Вальядолид”-тэй хийсэн тоглолтонд “Барселона” багийн ахлагч Лионель Месси торгуулийн цохилтоор сүүлийн таван жил дэх 20 дахь гоолоо оруулсан бөгөөд энэ нь улирлын хоёр дахь ийм гоол нь байсан юм.

    MisterChip өөрийн твиттер хуудсандаа бичсэнээр бол энэ хугацаанд Европын таван шилдэг лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон багуудын аль нь нь ч ийм давтамжтайгаар гоол оруулаагүй аж.

    Сүүлийн таван жилийн хугацаанд Испани, Англи, Итали, Герман, Францын топ дивизионуудаас энэ үзүүлэлтээр хамгийн сайн нь Ювентус (15 гоол), Рома (13), Пари Сен-Жермен (13), Лион ( 13) ба Болонья (12)-ыг оруулсан байна.

    Энэ улиралд Месси клубын түвшинд найман тоглолтод оролцсон байна. 32 настай довтлогч тэрбээр энэ улирал эхэлсэнээс хойш 5 гоол, 5 дамжуулалт өгөөд буй юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ