• С.Эрдэнэ бол Ц.Элбэгдоржийн барьцааны хүн гэлээ

    “Ардчилсан намын шинэчлэл&#8221″ хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардахын зэрэгцээ халз мэтгэлцээнд дуудсан боловч АН-ын дарга мэтгэлцээнд ирсэнгүй.

    П.Галиндэв “АН-ын удирдлага МАНАН болсон уу, С.Эрдэнэ төмсөгдүүлсэн улс төрч мөн үү, хэн нь цагдаад шалгуулах ёстой вэ гэсэн асуудлуудад цэг тавиад мэтгэлцэх ёстой байсан ч намын дарга маань ирсэнгүй. Мэтгэлцээнд зориулан С.Эрдэнэ даргатай холбоотой баримтуудыг авч ирсэн.

    П.Галиндэв нь АН-ын гишүүн биш гэсэн мэдэгдэл гаргасан байсан. С.Эрдэнэ үүнийг ганц цаасаар нотлохгүй. АН-д элссэн өнгөрсөн 10 жилийн  хугацаанд өнөөг хүртэл би хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байсан.  СХД-ийн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга, шат шатны бүхий л сонгуульд алгасалгүй оролцсон.

    С.Эрдэнэ АН-ын дотоод сонгуулийг будлиулж, намын даргад хариуцлага тооцох заалтыг байхгүй болгочихсон. Ямар ч сайхан дүрэм бичиж өгсөн бохир улстөрчид засчихдаг юм байна. С.Эрдэнийг намаасаа явуулж байж төр хийгээд нам маань  цэвэршинэ. 1996-2000 онд С.Эрдэнэ БГД-ийн Засаг даргаар ажиллаж  байхдаа БГД-ийн ихэнх газруудыг хувьдаа авчихсан, 2004-2008 онд НДЕГ-ын даргаар ажиллаж  байхдаа хууль бусаар хувьдаа мөнгө завшсан хэргээр шалгагдаж, хоригдож байсан ч Ц.Элбэгдорж хэргийг нь хэрэгсэхгүй болгож сулласан. Тэгэхээр С.Эрдэнэ бол Ц.Элбэгдоржийн барьцааны хүн юм.

    Дараа энэ талаар С.Эрдэнэтэй мэтгэлцхэд бэлэн байна. Энэ бүхий л асуудлуудаа хууль шүүхийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Энэ бүхнийг тодорхой болгохгүй бол огцрох хүртэл нь тэмцэнэ” гэж мэдэгдэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ