
АНУ-ын “Лос Анжелес” клубын довтлогч Златан Ибрагимович Испанид буцаж ирж байгаагаа зарлалаа.
“Испани, сайн уу! Та нар юу гээч? Би эргээд ирлээ” гэж Ибрагимович Инстаграмд ярьжээ.
Швед эр 2009-2011 оны хооронд “Барселона” багт тоглосон юм.
- 38 настай Ибрагимовичийн “Галакси”-тай хийсэн гэрээ энэ 12-р сард дуусна.
- Гэхдээ түүнийг Итали буюу “Интер” болон “Наполи” клубууд сонирхож байгаа бөгөөд буцаж ирж магадгүй гэсэн мэдээлэл байгаа аж.
- Ибрагимович 2018 оны 3-р сараас хойш MLS-д тоглохдоо 58 тоглолтод оролцож, 53 гоол оруулж, 15 дамжуулалт өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.