Д.Гэрэл: Удирдан зохион байгуулсан дөрвөн хятад, нэг монгол иргэнийг саатуулсан

Өчигдөр шөнө болсон баривчлах ажиллагаа, түүнтэй холбоотой асуудлын талаар ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар мэдээлэл хийлээ. Д.Гэрэл “Бидэнд энэ оны наймдугаар сараас хойш мэдээлэл авагдаж байсан. Эхний ээлжинд 80 хүн орж ирсэн, өчигдрийн байдлаар илрүүлсэн хүний тоо 800-д хүрсэн. Үүнийг зохион байгуулсан хүн нь тодорхой байгаа. 

Тэдгээр хятад иргэд 1,000-аад компьютер, 10,000-аад гар утасны сим ашиглаж байсан. Энэ бүхэн бүрэн хяналтад байгаа. Айх ямар ч хэрэг байхгүй.

Хятад иргэдтэй холбоотой асуудлыг одоогийн байдлаар мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Мөнгө угаах нь тоглоом ч байж болно. Бусад хэлбэрээр ч байж болно. Энэ дээр манай байгууллагын болон цагдаагийн байгууллага хамтарсан шалгалт явуулж байгаа.

Удирдаж, зохион байгуулж байгаа хүмүүсийг саатуулсан. Бусдыг нь байрлаж байсан таван зочид буудалд нь байлгаж байгаа. Хятадын талаас дөрөв, манай талаас нэг иргэнийг саатуулан шалгаж байгаа.

Наймдугаар сараас хойш жуулчлалын визээр 20-30-аараа цуварч орж ирсэн. Тэдгээр иргэд жуулчлалын визээр орж ирсэн ч ажил хийж байсан. Тиймээс бид албадан гаргах бүрэн эрхтэй” хэмээн мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ