Гарет Бэйл Хятадаас дахин санал хүлээн авчээ

“Реал” -ын удирдлага хагас хамгаалагч Гарет Бэйлээс салахад бэлэн байгаа. 30 настай Уэльс эр өвлийн дамжуулалтын цонхоор багаа орхиж магадгүй гэж “Марка” мэдээлэв.

Бэйлд аль хэдийн Хятадаас санал тавьсан байгаа. Хагас хагас хамгаалагчийг Шанхай “Шенхуа” сонирхож байна.

Бэйл өнгөрсөн зун Хятадад очиж магадгүй байв. Тэрбээр “Зянсу Сунин” клубтэй гэрээ байгуулахад ойртсон бөгөөд хэлэлцээр хийхээр Хятад руу ниссэн юм. “Зянсу” нь Уэльс эрд жилийн 22 сая евро төлөхөд бэлэн байсан.

Бэйл 2013 оноос хойш “Реал Мадрид”-ын төлөө тоглож байгаа. Тоттенхэмээс түүнийг тус багт 100 сая еврогийн өртөгөөр шилжүүлж байлаа. Тухайн үедээ энэ нь рекорд хэмжээ байсан билээ.

Энэ улиралд Бэйл Зинедин Зиданы багт 7 тоглолт хийж, 2 гоол оруулж, 2 дамжуулалт хийгээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ