Грета Тунбергийн санаачилсан “Fridayforfuture” хөдөлгөөн Д.Сүхбаатарын талбайд болно

Уур амьсгалын өөрчлөлт нь дан ганц уур амьсгалын өөрчлөлт биш хүмүүсийн амьдралын хэвшилд ч өөрчлөлт оруулж буй.
Дэлхийн хүүхэд, залуучууд  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчээ нэгтгэн эрх мэдэл бүх байгууллагуудад цаардлага хүргүүлэн, дорвитой алхам хийхийг шаардаж #FridaysForFuture  тайван жагсаал хийж байгаа билээ.

Одоогоор Австрали, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн 185 орны сурагчид нэгдэн, уур амьсгалын эсрэг тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэн жагсаад буй. Click To Tweet Тэд хууль тогтоогчдыг нүүрсний хэрэглээг зогсоох, хүлэмжийн ялгарлыг 0 болгон бууруулах, хөгжиж буй улс орнуудад илүү тогтвортой, цэвэр эдийн засгийг бий болоход нь туслах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг жагсаалаараа уриалан жагссан.

Тэгвэл Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Шведийн 16 настай Грета Тунбергийн санаачилсан #FridaysForFuture хөдөлгөөн энэ бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд болно. Монголын сурагчид, эцэг эхчүүдийн холбооноос санаачилсан уг арга хэмжээнд Орчлон, Шинэ эхлэл, Олонлог болон Шинэ Монгол сургуулийн сурагчид нэгдэхээ албан ёсоор илэрхийлжээ. Click To Tweet

#FridaysForFuture хөдөлгөөн Төв талбай дээр арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 10-14:00 цагийн хооронд үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ