
Манай улсын хувьд мэдээллийн аюулгүй байдал хурцадмал нөхцөлд байгаа буюу ОУ-ын Big data хэрэгжүүлэх байгууллагаас гаргасан дүгнэлтээр аюулд өртөх магадлал дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж байна.
Монгол Улсын хувьд кибер орчны хэрэгцээ, интернэт хэрэглээ нь хүн амын тоотой харьцуулахад дэлхийн дундаж үзүүлэлтээс харьцангуй давсан байдаг.
Өсвөр насныхны интернэт хэрэглээ:
- 12-17 насны хүүхдүүдийн 38 хувь нь зураг, бичлэг, тэмдэглэл зэрэг хувийн мэдээллээ нийгмийн сүлжээ сайтуудад нийтэлдэг
- 10-17 насны хүүхдүүдийн 46 хувь нь хэн нэгэн этгээдэд өөрсдөө мэдэлгүй хувийн мэдээллээ өгч байдаг
- 16-17 насны хүүхдүүдийн 56 хувь нь өөрсдийн мэдээллийг бусадтай хуваалцах хүсэл сонирхолтой байдаг гэх мэт.
Иймд та өөрийн ойр дотны хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээний талаар тодорхой ойлголттой байх нь зүйтэй:
- Албан ёсны вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээллийг татах
- Мэдээлэл оруулсан огноог шалгах
- Хуурамч аппликэйшн хэрэглэхээс сэргийлэх
- Зохиогчийн мэдээллийг шалгах
- Хувийн мэдээллийн талаарх нөхцөлтэй танилцах
- Бусад хэрэглэгчийн сэтгэгдэл, үнэлгээтэй танилцах
- Хэдэн удаа татаж авсныг шалгах
Эх сурвалж: Өмгөөллийн “Нийслэл Адвокэйтс” ХХН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.