• Монголчууд бурхан багшийн Их Дүйчин өдрийг тэмдэглэхийн учир

    Монгол улсад Бурхан багшийн мэндэлсэн өдөр буюу Бурхан багшийн Их дүйчин өдрийг амарч тэмдэглэдэг болох хуулийг зарим гишүүд санаачилсан. Энэ хуулийн төслийг зарим нь эсэргүүцэж байна. Эсэргүүцэгчид шарын шашин болон манай үндэсний шашин биш, шарын шашин монголчуудын эрэмгий байдлыг устгасан, монгол улс хэтэрхий их амарч байна гэх мэтийг ярьж байна.

    Монголд дөрвөн удаа Буддын шашин дэлгэрсэн түүхтэй. Эхнийх нь нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннүгийн үед холбогдоно. Click To Tweet Энэ тухай тусгайлан судалсан эрдэмтэд цөөнгүй. Хүннүгийн үеийн булш бунханаас ч зарим дурсгал илэрдэг.

    Дараа нь Монголын Юань улсын Их хаан Хубилайтай холбоотой. Тэрбээр тухайн үеийн Төвдийн шарын шашны тэргүүн Пагба ламтантай багш шавь барилдан төр шашны хоёр ёсыг тогтоон түүгээр “Дөрвөлжин бичиг” зохиолгосон түүхтэй. Энэ үеэс ч өмнө Монголын нийгэмд буддын шашин нэлээд нөлөө бүхий байсныг батлах дурсгалууд олдсоор байгаа. Их Монгол улсын нийслэл Хархорум хотын тууринаас Монгол-Германы археологчид Буддын шашны асар том хийдийн туурь олоод буй.

    Дараагийн удаагийн буддын шашны дэлгэрэлт 1570-аад оноос эхтэй. Тэр үеийг Монголын түүхэнд бага хаадын үе гэдэг ба тухайн цагт монгол ноёд “Бид дээрээ хантай, ноёдтой байх юу хийнэ. Өөсөөн толгойгоо мэдье” хэмээдэг байсан цаг. Тиймээс тэднийг нэг гарт зангидахын тулд шашин дэлгэрүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Ингээд тухайн үеийн нөлөөтэй ноёдын нэг Түмэдийн Алтан хан Төвдөөс шарын шашны тэргүүн Содномжамцыг Хөх хотод залж шашинд орсноо илэрхийлсэн байдаг.

    Харин Их Монголын хаан суудалд сууж байсан Түмэнзасагт хаан Төвдийн улааны шашны их багшийг урин шашинд орсон. Шарын шашны лам Содномжамцыг Хөх хотод байхад Халхын Түшээт хан Абтай очиж багш шавь барилдан шашинд орсон. Тэр үед Содномжамц Алтан ханд Хубилай хааны бүх цолыг хэрэглэж болох эрх олгож оронд нь түүнийг “Далай лам” хэмээн өргөмжилжээ. Энэ үеэр Абтайд Түшээт сайн хан цол олгосон юм.

    Хаад ноёдын тэмцлийг дарж нэгэн захиргаанд оруулах замаар Их Монгол улсаа сэргээх гэсэн эдгээр хаадын үр хойчис шар болон улааны талд орж хоорондоо тэмцэлдэж байх зуур Манж хэмээх зах хязгаарын аймаг хүчирхэгжин гарч ирэв.

    Тэд ч монгол хаад, ноёдын хоорондын тэмцлийг өдөөхдөө шашныг ашигласан нь маргаангүй юм. Энэ бүхний эцэст Монгол манжийн вассал болж тэд манайхныг дуулгавартай дарж байхыг эрмэлзэн шарын шашныг ихээр түгээн дэлгэрүүлсэн түүхтэй. Тиймээс ч монголчуудын толгой тархинд шарын шашин асар их гүн батаар суусан нь тун ойлгомжтой.

    Ингээд 1921 оны Ардын хувьсгалын дараагаас шашинд бурууг өгч ,700 гаруй сүм хийдийг нураасан хэрэг. Гэвч 1990-ээд онд шашин бурхан эргэн сэргэж, улмаар  Монгол улсыг бурханы шашны нэгэн гол төв болгосон юм.Бурхан багшийн Их дүйчин өдрийг амралтын өдөр болгох хуулийн төслийг санаачилсан нь ч үүнтэй холбоотой.

    Харин бусад шашин гэж яриад байгаагийн тухайд тухайн улс оронд оршин тогтнож байгаа гол шашин тухайлахад Европ, Америкийн улс орнууд Христийн өөр өөр чиглэл сургаалтай ч арванхоёрдугаар сарын 25 буюу Христийн мэндэлсэн өдөр буюу Улаан өндөгний баярыг баяр ёслолын болгож, амарч тэмдэглэдэг. Click To Tweet Мусульманы шашинтнууд ч лалын Ариун Мухамедийнхаа төрсөн өдрийг Рамадан хэмээн тэмдэглэсээр ирсэн. Христ, лал шүтлэгтэй улс орнуудад ч буддынхан олноороо амьдарч, аж төрж буй. Гэвч тэд элдэв хэл ам татлахгүй л ирсэн.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ