Левада төв: Оросууд үхлээс илүү эрх баригчдын дур зоргоороо байдлаас айж байна

2019-10-30

“Левада төв” нь оросуудад юу айдас төрүүлдэг талаарх судалгааг хийжээ. Ихэнх нь, хамаатан садан, хүүхдүүдийн өвчлөл, дэлхийн дайн, эрх баригчдын дур зоргоороо байдал, өвчнөөс айдаг аж. Ялангуяа оросууд үхлээс илүү их айдаг байна.

Судалгааг 9-р сарын 26-аас 10-р сарын 2-ны хооронд ОХУ-ын 50 мужийн 137 суурин дахь 18-аас дээш насны 1601 хүний ​​дунд явуулсан байна. Судалгааг хувийн ярилцлагын аргыг ашиглан судалгаанд оролцогчдын гэрт явуулжээ. Дундаж оноог таван онооны масштабаар тооцсон байна: – “Би огт айдаггүй” 1 –ээс, “Би байнгын айдас мэдэрдэг- 5 хүртэл” оноогоор тооцжээ

Санал асуулгын үр дүн:

  • хайртай хүмүүс, хүүхдүүдийн өвчлөл – 4.2 оноо;
  • дэлхийн дайн – 3.4 оноо;
  • эрх баригчдын дур зоргоороо байдал – 3.4 оноо;
  • өвчин – 3.4 оноо;
  • ядуурал – 3.2 оноо;
  • хэлмэгдүүлэлт рүү буцах – 2.9 оноо;
  • дэглэмийг чангатгах – 2.9 оноо;
  • гэмт хэрэгтнүүдийн дайралт – 2.8 оноо;
  • ДОХ – 2.8 оноо;
  • үхэл – 2.8 оноо;
  • гамшиг – 2.7 оноо;
  • хадгаламжаа алдах – 2.5 оноо;
  • ажлаа алдах – 2.5 оноо;
  • олон нийтийн доромжлол – 2.5 оноо;
  • хөгшрөх – 2.5 оноо.

Үүний зэрэгцээ, санал асуулгад оролцогчдын 61% нь хайртай хүмүүсээ өвчлөхөөс байнга айдаг, 42% нь Дэлхийн дайнаас, 33% нь эрх баригчдын дур зоргоороо авирладаг байдлаас айдаг аж. Өнгөрсөн жилийн ижил төстэй судалгаатай харьцуулахад хүмүүс хайртай хүмүүсээ өвчлөхөөс, дэлхийн дайн, гэмт хэрэгтнүүдийн дайралт, ДОХ-той болох, хадгаламж болон ажлын байраа алдахаас айдаг болжээ. Хөгшрөлт, ядуурал, өвчнөөс айх айдас өндөр оноотой байна.

Сануулахад, Олон нийтийн харилцааны хөгжлийн компаний сэтгэлийн түгшүүрийн үнэлгээний дагуу Оросын оршин суугчид хогийн цэг байгуулах, цагдаа дур зоргоороо хандах, хувийн мэдээлэл алдагдахаас айдаг байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ