Нийслэлийн 380 жилийн ойн барилдаанд улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүллээ

2019-10-30

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр боллоо. 

Барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага О.Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын уугуул, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга Н.Батсуурь, Ховд аймгийн зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Б.Зоригтбаатар, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан нар үлдэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ