
Илүү дээр хүн болохыг хүсч байна уу? Тэгвэл хажуудаа байгаа номоо аваад нэг уншаад үзээрэй. Учир нь ном тогтмол уншдаг хүмүүс илүү сайхан сэтгэлтэй, бусдыг ойлгох чадвар нь өндөр байдгийг Лондоны Кингстоны Их сургуулийн судлаачид баталжээ.
Судалгаанд оролцсон 123 хүмүүсийн ном хэр тогтмол уншдагийг нь тэдний бусдыг ойлгож, туслах чадвартай нь харьцуулан үзсэн байна. Тэгэхэд ном тогтмол уншдаг хүмүүсийн хувьд бусдын оронд өөрийгөө тавьж, ойлгох чадвар сайтай, өрөвч сэтгэлтэй, нийгэмд бусадтай нийцтэй байж чаддаг нь тогтоогджээ. Харин ном уншдаг хүмүүсийн хажууд зурагт ихэвчлэн үздэг хүмүүс бусдыг ойлгох чадвар муутайн дээрээс нөхөрсөг зан чанар нь бага байсан хэмээн дүгнэжээ.
Мөн ямар төрлийн ном уншдаг нь уншигчийн сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг гэж үзжээ. Уран зөгнөлт зохиолыг шимтэн уншдаг хүмүүсийн хувьд илүү эерэг хандлагатай байдаг бол уянгын өгүүлэмжтэй ном зохиол уншдаг хүмүүс илүү бусдыг ойлгох чадвар сайтай байжээ.
Уран зөгнөлт, хошин зохиолууд нь хувь хүний эерэг хүн болж нийгэмшихэд хамгийн нөлөөтэй гэж дүгнэжээ.
Эх сурвалж: independence
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] There you will find 82316 more Info on that Topic: gereg.mn/news/34876 […]