
2019 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтарсан ажиллагаа явуулж дөрвөн зочид буудлаас 500 гаруй Хятад иргэнийг саатуулсан. Тэгвэл дээрх хятад иргэдийн үйл ажиллагааг удирдан, зохион байгуулж байсан этгээдүүдийг Шангри-Ла зочид буудлаас баривчилжээ.
Ийнхүү албаны эх сурвалжийн мэдээлснээр аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө нийт 750 гаруй Хятад иргэнийг цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж саатууллаа.
Цахим гэмт хэргийн төрөл нь олон төрлийн арга технологи ашиглан үйлдэгддэг аж. Цахим гэмт хэргийн төрөлд дараахь гэмт хэргүүд багтана:
- Хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийг ашиглан залилан мэхлэх, хуурах.
- Цахим хуудасны хандалтыг өөрчилж, хэрэглэгчийг тусгайлан бэлтгэсэн хуурамч цахим хуудас руу хандуулах замаар мэдээлэл хулгайлах.
- Кибер хүчирхийлэл- Олон нийтийн сүлжээ, цахим шуудан бусад цахим зам сувгийг ашиглан хувь хүнийг гүтгэх, доромжлох, айлган сүрдүүлэх.
- Хуурамч AP /Access Point/ үүсгэн, түүнд холбогдсон хэрэглэгчийн мэдээллийг замаас хулгайлах.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Read More on that Topic: gereg.mn/news/34872 […]