
2019 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтарсан ажиллагаа явуулж 500 гаруй Хятад иргэнийг саатууллаа. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт байрлах “Амар” зочид буудлаас 200, Баянгол дүүрэгт байрлах “Кентавр” зочид буудлаас 80, мөн “Ориентал”, “Сүхбаатар дүүрэгт байрлах “Юнион” зочид буудлаас 300 орчим Хятад иргэдийг саатуулан баривчилжээ.
Мөн дээрх зочид буудлуудаас Хятад иргэдийн ашиглаж байсан 1000 орчим өндөр хүчин чадалтай компьютер, 10 мянга гаруй гар утсыг хураан аваад байна. Click To TweetТагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр гар утас, компьютерыг цахим гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн тул прокурорын хяналт дор ажиллагаа явагдаж байна гэж ТЕГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.